Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулсан гэх. Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны Тавдугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Гэхдээ энэ мэдээг монголчууд төдийлөн баярлаж хүлээж авсангүй. АНУ, Япон, Солонгос руу визгүй зорчино гэсэн бол аль хэдийнэ шуурчих байсан биз.
Д.Шоовдор