2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Гааль дээр БӨӨГНӨРСӨН ачааг шийдвэрлэсэн

Гааль дээр БӨӨГНӨРСӨН ачааг шийдвэрлэсэн

Улаанбаатар хот дахь гаалийн газраас хүлээгдэж буй ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого, зарим терминалуудын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газар улсын төсөвт 908 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 789.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 86.8%-ийн биелэлттэй явж байна.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга П.Сүхбаатар: Гаалийн байгууллага тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Учир нь улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тодорхой нэр төрлийн барааг олгож, зарим иргэд ААН-ийн барааны бөөгнөрөл гаалийн хяналтын газар бөөгнөрсөнтэй холбоотой.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын хувьд бараа эргэлтийн байдлыг 2020 оны тавдугаар сартай харьцуулахад 20 гаруй хувиар өссөн. Экспорт 145 гаруй хувиар нэмэгдсэн. Мөн хатуу хөл хорионд орсон ч гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад 21.2%-аар өссөн. Тэр хэмжээгээр улсын төсөвт оруулах төлөвлөгөө өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад илүү төлөвлөлттэй явж байна.

Манай хяналтын бүсүүд дээр ААН, иргэдийн бараа материал, тээврийн хэрэгсэл гацсан бөөгнөрсөн асуудал арилсан” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!