2024.05.8, Wednesday
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнэ: Хөшигтийн хөндийд нэг ч гэр хороолол байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигтийн хөндийд нэг ч гэр хороолол байх ёсгүй

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Өөрөөр хэлбэл, олны  чихэн дээр Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг ярив.  Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Бидэнд тулгамдсан нэг асуудал байна. Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна. Гэхдээ хийгдэх ажлууд зураг төсөлтэй байх хэрэгтэй. Зураг төсөлгүй нэг ч асуудлыг улсын төсөвт тусгахгүй. Санхүүгийнхээ схемийг Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор танилцуулах ёстой.

Их тойруугийн хурдны зам тавигдана. Үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна. Энэ нь түгжрэлтэй холбоотой асуудал, хотын төв болон гэр хорооллын ялгаатай байдлыг арилгах холбоотой асуудал дээр туйлын холбоотой.

Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар шөрмөс нь татсан хүн шиг болж байр болон төвийн бүсийн газруудын үнэ тэнгэрт хадсан. Иймд тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй.

Богд хан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн амьдарна, Улаанбаатараас тийшээ чиглэнэ. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой.

Иргэд Улаанбаатараас хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!