2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголУОК: Монголд нэг ч гадаадын иргэнийг оруулахгүй

УОК: Монголд нэг ч гадаадын иргэнийг оруулахгүй

Улсын онцгой байдлын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.  Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 160 мянга гарчихлаа. Нийтдээ 6500 гаруй хүн нас барсан. Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Сая Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй, эрсдэлтэй иргэдийн тоо гарсан.

Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй.  Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа.

Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул олон удаа нислэг үйлдэх боломжгүй, нислэгийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ. Дэлхий даяар амьдарч буй 190 мянга орчим монголчууддаа хэлэхэд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн орондоо дасан зохицож, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв. Хятадын Уханьд анх дэлгэрсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, голомтот орноос ирсэн хүмүүсийг тусгаарлан хянах болсон. 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад орсон хүмүүс төлбөрөө төлөхгүй байгааг Шуурхай штабаас онцлоод “Өнөөдрийн дотор ОБЕГ-ын дансанд хийхгүй бол гэрийн хаягаар нь нэхэмжлэл хүргүүлж, төлөхгүй байгаа хүмүүсийг хууль хяналтынханд өгнө, хуулийн дагуу шийднэ” гэдгийг анхааруулав. Учир нь, тусгаарлагдсан иргэд төлбөрөө төлөхгүй байгаагаас дараа дараагийн ажилд хүндрэл учруулах болсон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!