2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Кодчин охидыг дэмжсэн Микрософтын цамц худалдаанд гарлаа

Кодчин охидыг дэмжсэн Микрософтын цамц худалдаанд гарлаа

Микрософт компани өөрсдийн MS paint програмын зурагтай цамцыг онлайн дэлгүүртээ зарж эхэлжээ.

Зарагдсан цамц бүрээс тодорхой хувийг Girls Who Code байгууллагад хандивлах тэд ийнхүү баярын уур амьсгалыг эрт эхлүүллээ. Өмнө нь супер шүтэн биширэгчддээ болон инфлүсерүүдэд зориулж Windows 95 болон XP програмын зурагтай цамц үйдвэрлэж байсан ч тэд анх удаа цамцаа хэрэглэгчидэд шууд худалдан борлуулж байгаа нь энэ аж.

SM – 3XL хүртэл зургаан төрлийн размерын сонголттой, нэг бүр нь 69.99 ам.долларын үнэтэйгээр 12 дугаар сарын 23-ныг хүртэл онлайнаар худалдахаар болсон бөгөөд зарагдсан цамц бүрээс 20 ам.доллар нь Girls Who Code байгууллага руу шилжих юм.

Микрософт энэхүү сурталчилгаат ажлынхаа хүрээнд багадаа 50,000 ам.долларыг ашгийн бус байгууллагад хандивлахаар төлөвлөсөн гэжээ.

Girls Who Code байгууллага нь боловролын сургалт, анги танхимаар дамжуулан илүү олон охид, эмэгтэйчүүдийг компьютер мэдээлэл зүйн салбарт ороход түлхэц үзүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм.

Хүсвэл та ч гэсэн MS paint “үзэмжгүй” цамцыг худалдан авч, сайн үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Эх сурвалжtheverge.com
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!