Дубайн гэгдэх хэргийн шүүх хурал маргааш болно. Дубайн гэгдэх хэрэгт Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал маргааш болох юм. Учир нь уг хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, тухайн газарт ажиллаж байсан Б.Бадралын ялын хугацаа нь дуусаад шоронгоос суллагджээ. С.Баярцогт Дубайн гэгдэх хэрэгт шууд хамааралгүй ч тэдэнтэй хамт шүүгдэж буй. Маргааш болох шүүх хурлын хувьд С.Баярцогтын өмгөөлөгч нар хойшлуулах санал тавьж магадгүй байгаа. Шүүх саналыг хүлээж авбал уг хурал хойшилж ч мэднэ гэж эх сурвалж хэлж байна. Дээрх хүмүүст холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Баяраа, С.Баярцогт, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Ариунсангийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг
- “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг журамлан
- “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
- “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”
- Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг тус тус журамлан
- албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт,
- “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэрэгт,
“Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайханыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон гэж үзээд байгаа. Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгасан юм.