Сүүлийн 24 цагт 639 хүнээс халдвар илэрчээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,489 болов. 639 тохиолдлын 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,
- 593 нь Улаанбаатар хотод
- 37 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32660 боллоо. Халдварын улмаас 4800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,642
- Хүндэвтэр – 1,542
- Хүнд – 506
- Маш хүнд – 110 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 49-89 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.