Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсад коронавирусний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд халдварын тархалтыг илэрхийлэх тархвар зүйн муруй байнга өсөлттэй байсан. Харин сүүлийн долоо хоногийн байдлаар тархвар зүйн муруй буурах хандлагатай байна. Үүнд, хөл хорио болон вакцинжуулалт нөлөөлж байна гэж үзэж байгаа. Манайд халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй. Дэлхийн бусад улс орнуудад халдварын гурав, дөрөв дэх давлагаа үүсэж байна. Бидний гол зорилго иргэдээ хурдан вакцинжуулалтад хамруулах юм.
Нийслэлийн иргэдийг зургаадугаар сарын 1-н гэхэд вакцины хоёрдугаар тунд хамруулна. Орон нутгийн иргэдийг долоодугаар сарын 1-н гэхэд вакцины хоёрдугаар тунд хамруулна гэлээ.
Сүүлийн 24 цагт 804 хүнээс ковидын халдвар илэрч, хоёр хүн уг вирусний хүнд хэлбэрийн өвчлөлийн улмаас нас барлаа. Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 44.820 болж байна” гэв
А.Анар