2025.02.17, Даваа
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнэ: Гишүүд улс төрөө ордондоо хийх хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Гишүүд улс төрөө ордондоо хийх хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулж буй өлсгөлөн жагсаалыг буруутгаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Бидний хувьд амаргүй 100 хоног болж байна. Засгийн газрын эхний хоног дээр жагсаал болж байсан. Одоо ч жагсаал болж байна.

Энэ бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үүнд ҮАБЗ-ийн гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байх ёстой. Бид иргэдийг жагсаалд уриалан дуудаж, цар тахлаас дээгүүр улс төрийн эрх ашгийг тавьж болохгүй. Иргэддээ хандаж хэлэхэд жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрч болохгүй. Олон хүн цуглараад халдварын тархалт ихсэж дахин хатуу хөл хорио тогтоох болбол хэн хариуцах вэ. Хэн нэгэн халдвартай хүн жагсаалд оролцсоноос болж, бусдад халдвар тархвал цуглаан зохион байгуулсан улстөрчид хариуцахгүй. УОК, ЭМЯ, Засгийн газрын нуруун дээр ачаалал бууна. Тиймээс төрөө төлөөлөх тангараг өргөсөн эрхэм гишүүд улстөрөө ордондоо орж хийх хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!