2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Чихрийн шижинтэй хүмүүс хүндэрч байна

Чихрийн шижинтэй хүмүүс хүндэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр   АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижин өвчтэй хүмүүст хандаж зөвлөгөө өгөв.

Ковид-19-ийн халдвараар өвдсөн хүмүүсийн тоо баримтаас харахад хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нас баралт өндөр байна. Зүрх, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй хүмүүс хүндэрч байна. Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл байна. Комд болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Суурь, архаг өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээгээ өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө өдөрт хоёр удаа үзэж байх нь зүйтэй. Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммолийн хооронд байвал өдөрт 4 цаг тутамд сахарын хэмжээгээ үзнэ. Халдвар авсан чихрийн шижинтэй хүмүүст ядарч, сульдах шинж тэмдэг их илэрч байна.

Булчинг ажиллагаатай байлгахын тулд босож, суух, хана түшиж зогсох зэрэг дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй. Ядарч байна гээд хэвтээд байвал улам ядарна.

Вакцин бол халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Вакциндаа хамрагдах нь чухал. Янз бүрийн хариу урвал үзүүлж магадгүй. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаална” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!