2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрГоломтод ажиллаж буй төрийн албан хаагчдын дархлааг дэмжинэ

Голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдын дархлааг дэмжинэ

Монгол Улсад коронавирусын эрсдэл үүссэн үеэс эхлэн УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын зүгээс “Боломж бүхнээ хуваалцъя” Дарханчууддаа туслах хандивын аяныг өрнүүлж, нийт 50 сая гаруй төгрөгний хоол хүнс, хамгаалах хэрэгсэл, бэлэн мөнгөний хандивыг ААН, иргэдээс цуглуулан аймаг, сумын Онцгой комисст хүлээлгэн өгсөн. Мөн хувийн зүгээс аймгийн Онцгой комисст вируст тэсвэртэй, туршилтад орсон 74 ширхэг тусгай хамгаалах хувцас хэрэглэл, гар ариутгагч, амны хаалт зэрэг хамгаалах хэрэгсэл хандивласан.

Тэгвэл энэ удаа цар тахлын хүнд нөхцөлд асар их ачаалалтай ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдлын төрийн албан хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, тэднийг сэтгэл санаагаар дэмжих зорилгоор дархлаажуулалтын багц, түргэвчилсэн тестийн хамтаар аймаг, орон нутагт хүргүүллээ. Дархлаажуулалтын багц нь нэг сарын хэрэглээ бөгөөд шаардлагатай амны хаалт, эм бэлдмэл, витамин, чацаргана зэрэг багтсан бол цусаар оношилдог түргэвчилсэн тест нь 10 минутын дотор коронавирус болон эсрэг биетийг илрүүлдэг багаж юм. Мөн вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд Дархан -Уул аймгаас сонгогдсон гишүүд хамтран анхаарал хандуулж ажилласаар байна. Өнөөдрийн байдлаар Дархан- Уул аймаг дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлж байгаа билээ.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!