2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Энэтхэгээс ирсэн хүмүүсийн 35-аас нь халдвар илэрчээ

Энэтхэгээс ирсэн хүмүүсийн 35-аас нь халдвар илэрчээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллахаар Энэтхэгээс 60 хүн ирсний 35-аас нь ковид-19 илэрчээ. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн бөгөөд тэдний 11 нь Монгол Улсын иргэд байсан бол бусад нь Энэтхэгийн инженерүүд байсан болохыг УОК мэдээлсэн. Мөн шинжилгээ өгсөн, вакцинаа хийлгэсэн иргэд болохыг онцолж байв. Харин иргэдийн хувьд “нутгаасаа дүрвэсэн баян энэтхэгчүүд” биш байгаа гэсэн хардлагатай байсан юм.

Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн 16 иргэний хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн тэдгээр энэтхэг мэргэжилтнүүдийн 19-өөс нь коронавирусний халдвар илэрсэн юм. Ийн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн 60 иргэний 35-аас нь халдвар бүртгэгдээд байна.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!