2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР1Матрын нулимстай АН-ынхан

Матрын нулимстай АН-ынхан

Таван намын нэгдэл Ардчилсан нам тарах цаг болжээ, харамсалтай нь. Мянга, мянган гишүүн, дэмжигчийнхээ итгэлийн эвдсэн Ардчилсан намынхан ердөө л албан тушаал горилогчид байж.  Одоо тэдэнд үнэт зүйл, үзэл бодол гэж алга. Өчүүхэн муу амбиц, өс хонзон дүүрэн байна.

2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлснээсээ хойш Ардчилсан нам нар үзсэнгүй.  Өнөөдөр хоёр байтугай хуваагдсан байна.

Ардчилсан намынхан өөрсдийгөө, Монголын ардчилал хүний эрхийг хамгаалагчид гэж ярьдаг, үздэг. Гэвч, амбицд, албан тушаалд хөтлөгдсөн бүлэглэлүүд ардчилал ярьдаггүй юм.

АН-ын дотоод сунгаагаар Ерөнхийлөгчид С.Эрдэнэ нэр дэвших эрхтэй болсон. Гэтэл араас нь Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэлээс эхлээд нус нулимс болоод АН-ынхаа эсрэг ажиллаад эхэлж. Тэдэнд үзэл бодол, үнэт зүйл ч алга.  Ийм туйлбаргүй, шуналтай  хүмүүс яаж Төрийн тэргүүн болж чадах вэ. Хувь хүмүүс нь, нам нь өнөөдөр нийгэмд муухай харагдаж байна. Нам гэхээсээ хэд хуваагдсан бүлэглэлүүд болжээ. Эрх ашгийн төлөө үнэт зүйлээ орхиж, чадах ийм гишүүдтэй АН тарвал таарна.

Өнгөрсөн дөрвөн жил нөхдөө шоронд хийж, МАН-тай нөхцсөн намаа тараасан хүн бол Х.Баттулга. Эхлээд АН-ынхан Х.Баттулгаасаа  ял асуусныхаа дараа  С.Эрдэнээс шударга ёс нэхэх нь зөв. Х.Баттулга нэр дэвшихээ больсон сургаар л албан тушаалын төлөө “алалцаж” буй  Ардчилсан намынхан өрөвдөлтэй бөгөөд хөөрхийлөлтэй харагдаж байна.

Б.НИРУН

  • Түлхүүр үг
  • АН
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!