2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголЭМЯ. 112 хүний бие маш хүнд байна

ЭМЯ. 112 хүний бие маш хүнд байна

Ковид-19-ийн халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.Сүүлийн 24 цагт ковид-19-ийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1,356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35354 болж байна.

  • 1190 нь Улаанбаатар хотод
  • 138 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо. Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,591
  • Хүндэвтэр – 1,579
  • Хүнд – 464
  • Маш хүнд – 112 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс нь хяналт тавьж байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт найман хүн нас барсан. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!