Вакцины татан авалт сайжирснаар иргэдээ дархлаажуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн долоо хоногоос иргэдийнхээ давтан тунг хийж эхэлсэн бол өнөөдрөөс 45-аас доош насныхан дархлаажуулалтад хамрагдана гэж ЭМЯ-наас мэдээлэв. Сүүлийн 24 цагт 707 838 хүн нэгдүгээр тун, 239 971 хүн хоёрдугаар тунгаа тус тус тариулжээ.
Улаанбаатарт дархлаажуулалт дүүрэг тус бүрд харилцан адилгүй, 38-73 хувийн хамрагдалттай байна. Баянзүрх дүүрэгт хамгийн олон иргэн вакцин тариулжээ.
А.АНАР