2024.05.13, Monday
spot_img
НҮҮРМонголХүүхдүүдийг яаралтай вакцинжуулах хэрэгтэй

Хүүхдүүдийг яаралтай вакцинжуулах хэрэгтэй

Монголын хүүхдүүд хоёр жил хичээл, сургууль “завсардсан”. Цар тахлаас болж хоёр жил цахимаар хичээл үзэх нь хүүхдүүдэд асар хортой болохыг багш эрдэмтэн судлаачид анхааруулж буй. Ирэх намраас танхимын хичээл эхлэх болов уу гэсэн хүлээлт байна.

МУИС-ийн Физикийн тэнхимиин эрхлэгч, доктор Д.Улам-Оргих хүүхдүүдийг яаралтай вакцинжуулахад анхаарах хэрэгтэйг зөвлөжээ.  Тэрбээр “Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай.

Өнөөдөр гэхэд ковид-19-өөр өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд, сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Үүнд БШУЯ-ны анхаарлаа хандуулах ёстой.

Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай” гэв.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!