2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Монголд мутацид орсон ковид бүртгэгдлээ

Монголд мутацид орсон ковид бүртгэгдлээ

УОК-оос хөл хориог сунгах санал гаргасныг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэмжсэн байна. Энэ талаар Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар  мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан: Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна.

Түүнээс гадна коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй  байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!