2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Хөл хорио: Эрүүл мэнд үү, эдийн засаг уу!

Хөл хорио: Эрүүл мэнд үү, эдийн засаг уу!

УОК өнөөдөр /2021.04.23/ хуралдаж, ЭМЯ-наас гаргасан хөл хориог сунгах саналыг хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. ЭМЯ-аас 7-14 хоног хөл хорих саналыг гаргаад байгаа юм. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд багш нарын зүгээс хөл хориог сунгаснаар халдварыг хэрхэн бууруулах тооцооллыг гаргажээ. Мөн хөл хориог сунгаагүй нөхцөлд ямар бэрхшээл, хүндрэл гаргах тархвар зүйн судалгааг хийсэн байна.

ЭМЯ: Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим хүрч, дахин том давалгаа үүснэ. Харин хатуу хөл хориог 7 хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна. Тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан.

Эрдэмтэд: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  7-14 хоног сунгавал өдөрт халдвар авах хүний тоо энэ оны есдүгээр сарын 1 гэхэд ойролцоогоор 70-д хүрнэ. Энэ нь 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлнэ гэсэн үг. Мөн 100 орчим хүнийг амиа алдахаас аварна гэж тооцоолсон. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол 1000 гаруй хүн халдварын улмаас амь насаа алдах эрсдэл байсан гэсэн үг. Тэгэхээр 15 хоногийн хөл хорио тогтоосноор хамгийн багадаа 500 хүний амь насыг аварсан гэж үзэж болно.

Харин биенес эрхлэгчдийн зүгээс хөл хорио сунгахыг эсэргүүцэж байгаа. Хэрэвзээ хөл хориог үргэлжүүлэн сунгавал эдийн засагт хохиролтой гэж тооцож буй.

МҮХАҮТ: Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон.

Д.Ангар: Хөл хориог сунгавал эдийн засгийн том хямрал эхэлнэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийн 50-60 хувь нь дампуурна. Аж ахуйн нэгж дампуурах юм бол ойрын 10 жилдээ эдийн засгийн хямрал үргэлжилнэ.

Ө.Ганзориг: Эдийн засаг талаасаа харвал бид нэг талдаа мөнгө нийлүүлээд, нөгөө талдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хорьж байна. Энэ нь шууд инфляцийн өсөлт рүү түлхэх эрсдэлтэй. Тодруулбал, зах зээлд нийлүүлэгдсэн мөнгө маань бүтээмж, үйлдвэрлэл биш ямар нэгэн барааны үнийн өсөлт болох вий гэх айдас юм. Олон улсад бол зах зээлд нийлүүлэгдсэн мөнгө нь хөрөнгийн зах зээл руу орсон. Улмаар их хэмжээний хөөс үүсгэсэн. Гэтэл манайд тийм хөрөнгө оруулалтын боломж хэр билээ. Тэгэхээр хөл хорио гэдэг бол манай эдийн засагт дахиад л том эрсдэл болж байна.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!