2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1Ноён суудлын төлөөх "НОХОЙ ЗОДООНЧИД"

Ноён суудлын төлөөх "НОХОЙ ЗОДООНЧИД"

Өчигдөр гэнэтийн цочир үйл явдал Монголын улс төрд өрнөлөө. Гол усаар нэг талцал, хагарал. Угаасаа нэг иймэрхүү нохой зодоон өрнөх болов уу гэсэн, болдог юм болдгоороо болж байна.  Саяхан тэдэн шиг анд нөхөд, ах дүүс алга байв. Одоо хонь, чоно хоёр болоод зогсохгүй Монголыг бүхэлд нь самарч байна.

Эрх ашиг салснаа зарлаж, эхний нүүдлээрээ У.Хүрэлсүх Х.Баттулгыг паникт оруулсан юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохдоо “Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж,  жагсаалыг улстөржүүлсэн. Гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж мэдэгдсэн нь Х.Баттулгын хувьд огтхон ч тааварлаагүй нүүдэл байлаа.

Нүүрэндээ хүнд “нударга” авсандаа манарч, бачуурсан Х.Баттулга чуулганы хуралдаанд орж ирээд “Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй”-г хэмээн У.Хүрэлсүхэд гаргасан уурандаа Сү.Батболдыг баахан “зодчихоод” гараад явсан.

Харин өчигдрийн хувьд Х.Баттулга У.Хүрэлсүх “элэгдэн” унагаав.  Түүнд зодооны дүрэм журам түй ч хамаагүй, ялахын тулд ямар ч муйхар такттик хэрэглэхэд бэлэн байна. Гэнэтийн цохилтолд өртсөн МАН-ынхан Ерөнхийлөгчийн өөдөөс үргэлжилсэн пулемётоор шүршицгээсэн.  Ийнхүү ердөө хэдхэн сарын өмнө малгай юугаараа ижилсэн гоёж явсан, гурвантаа анд бололцсон У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын ноён суудлын төлөөх НОХОЙ ЗОДООН ширүүсч байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!