Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохих ёсны эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй хэмээн шаардаж, хорих ангидаа өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр гурав дахь долоо хоногтоо өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа юм байна. Алексей Навальныйг “Хэзээ ч үхэж болзошгүй байна” гэж түүний хувийн эмч нар нь өчигдөр мэдэгджээ.Мөн түүнийг дэмжигчид Оросын засгийн газар аажим-аллага хийх гэж байна гэж мэдэгдсэн байна. Засгийн газраас хараат бус эмчид үзүүлэх эрх Навалтныйд олгохыг шаардсан олон нийтийн эсэргүүцэл Орос орон даяар өрнөж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Оросын засгийн газар “Навальный нас барвал хариуцлага” хүлээх ёстой гэж хэмээн мэдэгджээ.