2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголЕрөнхий сайд 2 дахь тунгаа тариулах хугацаа болов

Ерөнхий сайд 2 дахь тунгаа тариулах хугацаа болов

Монгол Улсад ковид-19-ийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, салхийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагалсан. Тэрбээр олон нийтэд хандаж, “Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ингэж шуурхай шийдэгдэхэд өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди-д илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэе. Оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт  монголчуудынхаа өмнөөс  гүн талархал илэрхийлье. Эрхэм Элчин сайд М.П.Сингх таньд баярлалаа. Мөн вакцины Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүний хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар энд байна. Олон улсын стандартад нийцсэн вакцинаар хангахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид вакцин нийлүүлэх хандивын болон худалдааны хэлцэл хийж байгаа  ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд богино хугацаанд, шуурхай хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгааж чадах хүн төрөлхтөний олсон цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон хэлье. Тиймээс ч иргэдээ уриалж ДЭМБ-ын батламжилсан Оксфордын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ” гэж байв.

Түүний хоёр дахь тунгаа хийлгэх 56 хоног өнөөдөр болж байгаа  юм байна. AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс хийж эхлэх ажээ. Тодруулбал, хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар 34 цэгийг ажиллуулж байна.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!