Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монголд коронавирусээр халдварласан дөрвөн хүн нас барсан байна. ЭМЯ-наас мэдээлснээр тэдний гурав нь 70-83 насны эмэгтэй аж. Мөн 85 настай эрэгтэй нас барсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Манай улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 41 боллоо.
Д.ШООВДОР