Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнээс халдвар илэрсэн байна. 1220 тохиолдлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол батлагджээ.
Өнгөрсөн хоногт 44, 49 настай хоёр эрэгтэй цар тахлаас болж нас баржээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж, үүнээс болоод нас барсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.
Д.ШООВДОР