2024.04.19, Friday
spot_img
НҮҮР1Б.Ундармаагийн "идсэн" 104 тэрбумыг иргэдийн цалингаас нөхнө

Б.Ундармаагийн "идсэн" 104 тэрбумыг иргэдийн цалингаас нөхнө

Засгийн газар 2018, 2019, 2020 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн үе шаттай нэмэгдүүлсэн. Тодруулбал, 2018 онд нэг, 2019 онд 0.5 хувиар тус бүр нэмсэн. Өнгөрсөн 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэх ёстой байсан ч цар тахлын үе гээд ирэх долдугаар сар хүртэл хойшлуулсан. Ирэх долдугаар сараас НДШ-д ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болох юм. Үүн дээр хүн амын орлогын албан татварт төлдөг татвараа нэмбэл иргэд ав байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр  болж байна.

Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн сард 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг. 

Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд энэ нь бодит дарамт болох ньтодорхой юм.  Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нэг сая гурай иргэн төлдөг. Харин халамж авдаг хүмүүс давхардсан тоогоор хоёр сая гаруй болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь “Капитал”-ын дампууралтай хамт “алга” болсон НДС-гийн 104 тэрбум төгрөгийг нөхөх гэсэн арга заль гэж олон нийтийн сүлжээнд иргэд шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн үрэн таран хийсэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг ард түмний халааснаас нэмэлт шимтгэл хэлбэрээр авч шархаа нөхөхөөр болсон гэж харагдаж байна.

Харин НДС-гийн байршуулсан 104 тэрбум төгрөгийг “үрчихсэн” Б.Ундармааг шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь энэ асуудалтай огт хамааралгүй юм. Түүнийг ЖДҮ-ийн сангаас 750 сая төгрөг авч зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт анхан шатны шүүх 2 жилийн ял оноосон бол Давж заалдах шатны шүүх 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Тэгэхээр 104 тэрбум төгрөгийг үрсэн Б.Ундармаагаас иргэд мөнгөө нэхэх цаг болжээ.

Б.НИРУН

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

  1. Ундармаа нийгмийн даатгалын сангийн мөнгөнд ямарч шийтгэл аваагүй тэр 40 сая чинь Ждү гээс идсэн 750 саяын торгууль шдээ одоо НДС ын мөнгөө нэхэж авцгаая. Хөрөнгийг хураах хэрэгтэй

  2. Ундармаагийн идсэн мөнгийг 7 сараас татварыг цалингаас 36% болгон авч нөхөх гээд байна уу энэ улс?

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!