2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: 20 настай залуу covid-19-өөр нас барлаа

ЭМЯ: 20 настай залуу covid-19-өөр нас барлаа

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ээлжит мэдээллээ өглөө.


-Сүүлийн 24 цагт хоёр хүн халдварын улмаас нас барлаа. Нэг нь  20 настай, 61 настай хоёр эрэгтэй covid-19-ийн халдварын улмаас нас барсан.  Улсын хэмжээнд  27 хүн уг халдварын улмаас нас барлаа. Сүүлийн долоо хоногт Монгол Улсад коронавируст халдварын улмаас 10 гаруй хүн нас барлаа.

Нас баралтын дийлэнх нь хавсарсан өвчтэй тохиолдлууд эзэлж байна. Нөгөө талаар халдвартайгаа оройтож мэдсэний улмаас хүндрэх эрсдэл  гарч байна.

Өнөөдрийн байдлаар 2667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн-1,910
  • Хүндэвтэр-610
  • Хүнд-127
  • Маш хүнд-20 хүн байгаа юм.

Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөний тоо буурч хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!