2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээО.Цогтгэрэл З.Энхболдыг нэрлэв

О.Цогтгэрэл З.Энхболдыг нэрлэв

Ц.Тувааны талын АН-ын шинэ дарга гэгдээд байгаа О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сунгаанд хэн, хэн нэр дэвших болох талаар байр сууриа хэлжээ. Тэрбээр “Ардчилсан намын хүчин төгөлдөр дүрмээр бол бүх зүйл тодорхой. Нам нэр дэвшигчдийг сунгаагаар тодруулна гээд заачихсан байгаа. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь сунгаанд оролцож ялалт байгуулсан учраас л нэр дэвшсэн. Манай намд Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялалт байгуулах боломжтой олон нэр дэвшигч бий.  УИХ-ын бүлэг дотор хүртэл шаардлага хангахуйц хэд хэдэн дэвшигч бий. Сунгаанд Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гээд олон хүн өрсөлдөх байх гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиасаа ч дутахгүй өрсөлдөөн, сонголт манай нам дээр л болно гэж харж байна” гэж ярицлага өгсөн байна.

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!