2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР3Популистууд Оюутолгойн гэрээг сайжруулахыг харцгаая!

Популистууд Оюутолгойн гэрээг сайжруулахыг харцгаая!

Улаанбаатарын цагаар 11.00 цагт Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэлэлцээрийн ширээний ард сууцгаав. Хэлэлцээг Монголын Засгийн газрыг төлөөлж Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчуулуун болон ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Н.Түмэнцогт, ЕТГ-ын дарга Ө.Шижир нар оролцжээ.

Харин “Рио Тинто”-г төлөөлж Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд, тус групын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар байлцжээ.

Ийнхүү С.Баяр, С.Баярцогт нарын боловсруулж, УИХ-аар батлуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэлэлцээ хийж, Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах болон сайжруулах үүрэг олон жилийн турш Оюутолгойгоор улс төр хийсэн популистуудын гарт ирж байна.  Жишээлбэл, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг цуцлаж, хөрөнгө оруулагчдыг хөөхийг байнга ярьдаг, хүсдэг. Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хэрхэн сайжруулж, өөрсдийнх нь олон жил ярьсан Монгол Улсад ашигтай гэрээ хийхийг харцгаая. Монгол Улсад ашиггүй гэрээ хийвэл нэгэн цагт шоронд орон тавилан тэднийг угтаж байгааг сануулахад буруудахгүй биз. Учир нь маш боломжийн нөхцөлд тэд гэрээний нөхцөл байдлаа сайжруулах хэлэлцээ хийж байгаа. Одоо Х.Нямбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын попордог цаг биш. Үнэндээ, УИХ-ын боловсролтой хүмүүс энэ хэлэлцээрт ороогүй бодоход хэлэлцээ нэг их амжилттай болохгүй, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг өөрчилбөл Монголд ашиггүй гэж тооцсоных биз. Өөрөөр хэлбэл, нэр хүндээ баастахгүйн тулд баахан популистуудад гэрээ, хэлэлцээ яаж хийдгийг нь мэдрүүлэх гэсэн ч байх.

Оюутолгой гэрээг байгуулснаараа С.Баяр, С.Баярцогт нар бахархдаг бол Ч.Сайханбилэгт хүрлээр хөшөө босгосон ч болно гэж Да.Ганболд нэгэнтээ хэлж байв. Тэдний боловсруулсан гэрээг Х.Нямбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар сайжруулах уу, муужруулах уу гэдгийг харж сууя.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг 2019 онд баталсан билээ. 

  • Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
  • Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
  • Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
  • Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
  • Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!