2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголНастай хүмүүс нас барах эрсдэлтэй байна

Настай хүмүүс нас барах эрсдэлтэй байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагт covid-19-ийн халдвараар 704 хүн нэмж өвчилж, гурван хүн нас баржээ. Нас баралтын 25 тохиолдол бүртгэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр  “Халварын тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Хөл хорио тогтоосон даруйд халдварын тоо буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц үедээ байсан хүмүүсийн халдвар илэрч байдаг. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүндээр өвчлөх хүний тоо нэмэгдэж байна. Улмаар нас баралт нэмэгдэж байгаа. Ахмад настай, хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд маш хурдан хугацаанд хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Монгол Улсын хэмжээнд сэхээний 385 ор байгаа. Гэтэл одоо бараг 300 дахь ор руугаа орж байна” гэж ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

 А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!