ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагт хоёр хүн covid-19-өөр нас баржээ. Тэд нэг нь 42 настай, нөгөө нь 91 настай байжээ. Мөн халдвар авсан ч суурь өвчнөөсөө болж нэг хүн нас баржээ. Талийгаач хорт хавдартай байсан байна. Ингэснээр цар тахлаар өвчилсөн ч бусад шалтгаант нас баралт тав болсныг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр ярив.
Шинээр 831 тохиолдол илэрснээс Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлууд аж. Хүнд, маш хүнд өвтөнүүдийн хувь, хэмжээ өсөөд байгаа нь эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тайлбарлав. 114 хүн хүнд байгаа бол маш хүнд 24 хүн байна.
Д.ШООВДОР