2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Аль ч талаас нь харсан У.Хүрэлсүх хожив

Аль ч талаас нь харсан У.Хүрэлсүх хожив

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдахад яг нэг сарын хугацаа үлдээд байна. Товчхондоо, зургадугаар сарын 9-нд бид Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгоно.

Хэнийг сонгох нь сонгогчдын боловсролоос шалтгаална.

Мэдээж, Үндсэн хуульд зааснаар 50-аас дээш насны хүмүүст Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй. Учир нь, тэрбээр авлига албан тушаалын хэрэгт ял шийтгэл авсан. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой АН, МАН-ын лидерүүд болох С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд нарыг авлига, албан тушаалын хэргээр ялласан. Нэг талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгч нараа шоронд суулгасан бол нөгөө талдаа Ардын намынхан Х.Баттулгын гараар могой бариулсан гэж хэлж болно. Тавантолгой, Оюутолгойн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тэднийг эцэст нь автомашин, байшин савны хэргээр ялласан. Ингэснээр тэдний Ерөнхийлөгчид нэр дэвших карьерыг нь байхгүй болгож байна гэсэн үг юм.

Тэднийг шүүхээр ялласан Х.Баттулгад биш эсрэгээрээ У.Хүрэлсүхэд ашигтайгаар тусч байна.

Нэгд, тэднийг Х.Баттулгын гараар замаасаа зайлуулсан. Хоёрт, тэднийг захиалга даалгавраар ялласан хүн бол Х.Баттулга гэж зарласан. Тиймээс аль талаас нь харсан У.Хүрэлсүх гэмгүй үлдэж, Х.Баттулга “гэмтэн” болж буй юм. Ингээд хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавьж буй шаардлагыг хүргэе.

НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  1. Монгол Улсын уугуул иргэн байх,
  2. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
  3. 50 нас хүрсэн байх,
ТУСГАЙ ШААРДЛАГА
  1. Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
  2. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
  3. Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
  4. Сэтгэцийн эмгэгүй байх,
ХОРИГЛОХ НЬ 
  1. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
  2. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ.

А.ЧАНДМАНЬ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!