Мисс Г.Оюунгэрэлийн нэгэн жарны тухай яриа олон нийтийн сүлжээг нэг хэсэг хөгжөөсөн. Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн жил буюу хулгана жил гарахад манайх жилийн заслаа хийлгэж байсан юм.
Би их сониуч хүн учраас бурхан шашны талын хүнтэй уулзахдаа мэдэхгүй зүйлсээ асуудаг. Засал хийж байсан хүнтэйгээ ярьж байтал “Хулгана жилээс хулгана жилийн хооронд жаран тоолдог” гэж хэлснийг нь би 12 жил гээд ойлгочихгүй юу. Жаран гэдэг чинь тэгвэл 12 жил юм байна гээд. Тэгээд түүнийгээ зүгээр сонирхуулах маягаар ярьсан чинь сенсаци болчихсон. Мэдээллээ шалгаагүй ярьснаас болж нэгэнт миний амнаас гарчихсан болсон үг болохоор тайлбар хийгээд өөрийгөө үгүйсгээд явах хэцүү. Хөнгөн, хөгжилтэйгээр л хүлээж авсан. Угаасаа бүх хүний мэдэж байх ёстой юм биш. Яаж хүлээж авах нь тухайн хүний л асуудал юм даа. “Чамайг ингээд байхад яагаад чимээгүй суугаад байгаа юм” гэх хүмүүс олон байсан ч миний хувьд сөргөөр хүлээж аваагүй. Манай найзууд чинь намайг “Жарангэрэл” гээд л шоолоод байгаа” гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ. Ямар байсан мисс бүсгүй маань жарны тухай зөв ойлголттой болсон бололтой.
А.АНАР