ЭМЯ-ны хэвлэлийн мэдээнд: “Сүүлийн 24 цагт covid-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд
- 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
- 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
- Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа. Түүнчлэн нэг хүн нас барж, 13 боллоо.
ЭМЯ-наас мэдээлэхдээ өмнө нь халдвараар ахмадууд нас барж байсан бол сүүлийн үед залуужиж буйг онцлов. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үед авах хамгийн гол хариу арга хэмжээ бол хөл хорио тогтоох юм. Бид мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэсэн саналаа тогтмол өгөөд явж байгаа” гэлээ.