2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Л.Оюун-Эрдэнийн эмзэг ЦЭГҮҮД

Л.Оюун-Эрдэнийн эмзэг ЦЭГҮҮД

Өнөөдрийн нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг нь танхимын хоёр сайд нь болчхоод байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрхээ эдлэж, алдаа гаргасан Шадар сайд С.Амарсайхан болон, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарыг огцруулж чадах уу гэх асуулт түүнд тавигдаж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан эхнэртээ илүү эрх олгосонд энгийн иргэд бухимдалтай, түүнд ёс зүйн хариуцлага тооцох ёстойг ч сануулж буй. Мөн ардын армид алба хааж явсан цэрэг амиа алдсанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэх давалгаа ч сошиалд өрнөөд байна. Хамгийн том эмзэг цэг нь одоогоор зөвлөх Н.Түвшинбаяр болсон. Түүнийг чөлөөлөх нь Л.Оюун-Эрдэнэ засгаа, нэрээ бүтэн авч үлдэх боломж ч байж мэднэ.

Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг дээр хатгаж, улс төр хийх сонирхол Ерөнхийлөгчийн талынханд ч, өөрийнх нь намынханд ч бий.

Засгийн газарт сайдын “орон тоо” гарвал татгалзахгүй хүмүүс Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нараас эхлээд тоологдоно. УИХ-ын дэд дарга гэх хоосон сэтэртэй явснаас төсөв захиран зарцуулах, засгийн сайд байх нь түүнд ашигтай.

Нөгөө талаар С.Амарсайхантай эртний тааламжгүй харилцаатай, одоо ч түүнтэй “сөргөж” ажиллаж буй хотын дарга Д.Сумъяабазарт Шадар сайдыг засгаас явуулах сонирхол нэн их бий ч биз. Хотын даргаар сонгогдсоныхоо дараа өмнөх Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайханы булайг дэлгэнэ гэж амлаж байсан удаатай. Түүнчлэн нэг, хоёрдугаар ээлжний хоолонд орж чадаагүй МАН-ынхан гуравдугаар ээлжинд орохоор гутлаа тослоод хүлээж байж мэднэ

Л.Оюун-Эрдэнийн хувьд эрүүл мэндээ дархлаажуулах замаар, эдийн засагтаа цус сэлбэх бодлогоор цар тахлыг давж гарахаар тооцсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, эрүүл мэндийн бодлогоо зэрэгцүүлэх ёстой гэж төлөвлөж байгаа. Энэ төлөвлөгөөнд нь эмзэг цэгүүд нь гай тарьж мэдэхээр болжээ. Нөгөөтэйгүүр, эрх баригчид эрх ямба илүү эдлэж байгаад бухимдсан иргэд ч бас олон байгаа юм. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн улс төрд хэрхэн тоглох нь маргаашийн хувь заяаг нь шийднэ гээд хэлчихэд бодит байдлаас хол зөрөхгүй биз.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!