2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР3ЭМЯ: 620 хүнээс халдвар илэрчээ

ЭМЯ: 620 хүнээс халдвар илэрчээ

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн нэг хоногт цар тахлын халдвар хэрхэн нэмэгдсэн талаар мэдээлэл өглөө. 


Сүүлийн 24 цагт covid-19-ийн халдвар 620 хүнээс илэрчээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар юм байна. Тодруулбал,  Улаанбаатар хотод 503 тохиолдол батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8392 боллоо. Орон нутагт  117 тохиолдол бүртгэгдэв.  Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.Халдварын улмаас 2107 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,822
  • Хүндэвтэр 22
  • Хүнд 51
  • Маш хүнд 9 хүн байна.

Хоногт 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад covid-19-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойшхи хамгийн олон тохиолдол болж байна.  Халдвараар нас барсан хүний тоо 11 болсон.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!