2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Озэки, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан байна. Тэрүнофүжи өнгөрсөн харү башёд түрүүлж озэки цолоо эргүүлэн авсан байдаг. Тэрбээр өдгөө 29 настай. Түүний хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчилбол, тэрбээр Японы иргэншилтэй найм дахь монгол бөх болох юм. Монгол Улсын иргэншлээс татгалзах болсон нь Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх хүсэлтэй нь холбоотой аж.

Тэрбээр мэргэжлийн сүмод туг ч барьж, тугал ч хариулж үзсэн. Бэртэл гэмтлээс болж барилдаж чадахгүйд хүрсэн цаг хугацаа түүнд бий. Гэвч, бие сэтгэлээ ЯЛСАН тэрбээр ЯЛАЛТЫН ЦОМОО ДАХИН ГАРДАН АВСАН ЮМ.

Түүний эхнэрийг Ц.Доржханд гэдэг. Японд сурч байхад нь тэд хоорондоо танилцсан, ирэх зун хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх. Ингээд сүмогийн бөхчүүдээс хэн хэдэн онд Монголын иргэншлээс татгалзаж байсныг сонирхуулъя.

  • Кёкүтэнзан Б.Энхбат 2005 он
  • Токитэнкү А.Хүчитбаатар агсан 2014 он
  • Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015
  • Шотэнро Д.Нямсүрэн 2017 он
  • Асасэкирюү Б.Дашням 2017 он
  • Хакүхо М.Даваажаргал 2019 он
  • Какүрюү М.Ананд  2020 онд тус тус Монгол Улсын иргэншлээс татгалзажээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!