2021.10.04, Даваа
Эхлэл Популист Мэдээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэгдэв

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэгдэв

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагуудтай холбоотой баримт, фактууд олон. Олон сая төгрөгөөр ариун цэврийн хэрэгсэл авсан, ах дүү нартайгаа нийлж, мөнгө угаадаг, мөнгө зувчуулдаг, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлдэг, өндөр үнэтэй машин авч унадаг гээд л. Мөн ажлын хариуцлага алдсанаас удаа дараа онгоц ослын буулт хийсэн, онгоц шувуутай мөргөлдөх шахсан тухай мэдээллүүд ч хэвлэлээр тасардаггүй. Жишээ нь, ИНЕГ-ын дарга нар гурван өрөө байрны мөнгөөр буюу 140 сая төгрөгөөр ариун цэврийн цаас худалдаж авсан тухай баримт дэлгэдсэн. Харин тэдэнтэй хариуцлага тооцдог эрх мэдэлтэн ховор.

Салбарын сайдууд нь хүртэл ИНЕГ-ын вант улсын цэвэрлэж дөнгөхгүй, төрхөмдөө буцсан нь олон. Тиймээс энд Л.Бямбасүрэнгийн вант улс 2016 оноос хойш бий болсон. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.04.02/  нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах явцдаа " "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү" гэв. Тэгэхээр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн вант улс нурахад хэзээ мөдгүй ойртсон бололтой.

Д.ШООВДОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу