2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголБөхчүүд шударга ёс нэхэв

Бөхчүүд шударга ёс нэхэв

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) өнгөрсөн долоо хоногт бөхчүүдийн допингтой холбоотой хэргийг татаж хянуулах талаар Нийслэлийн Прокурорын газарт хандсан юм.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас МҮБХ-нд допингтой холбоотой хэргийг хаасан талаар албан бичиг ирүүлэн, мэдэгджээ.

МҮБХ-ноос энэ талаар “Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичигт допингтой холбоотой хэргийг 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хааж шийдвэрлэсэн гэсэн хариу ирүүллээ. Гэтэл Авлигатай тэмцэх газар (АТГ) 2020 оны аравдугаар 18-ны өдөр хэргийг шалгаж байгаа тухай албан бичгийг МҮБХ-нд ирүүлсэн болно” гэж мэдээлсэн.

Энэ асуудал бөхчүүдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал, Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, улсын харцага О.Хангай нар байр сууриа илэрхийлсэн.

Харцага О.Хангай “Ингэх байсан юм уу. Үнэн шударгаар барилдаж байгаа мянга мянган залуучууд, ядаж тэр хүмүүст унасан бөхчүүд, цаашлаад Монголын ард түмэн хохирогч биш юм уу?. Ингээд нууж хаасаар байгаад, Монгол хүний ген, Монгол өв соёл устлаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шийдвэр байна. Шударга ёс хаана байна” хэмээн фэйсбүүктээ бичжээ.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!