2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРiPEN Plus"Мьянмарт туслаач"

"Мьянмарт туслаач"

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй Miss Grand International тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүссэн байна. Тэрбээр тайзанд гарахдаа боломжийг ашиглан эх орондоо болж буй үйл явдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулжээ.

“Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж хэлээд тэр нулимсаа арчжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” гэсэн юм.

Хилийн чанадад байгаа Мьянмарын иргэд цэргийн дэглэмийн харгислалыг эсэргүүцэж байна. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр албан тушаалтан нь НҮБ-д суугаа Мьянмарын элчин сайд Кяв Мой Тун юм.

Тэрбээр Мьянмарын хууль ёсны засгийн газарт үнэнч болохоо зарлаж, цэргийн дэглэмийг тууштай эсэргүүцэхээ мэдэгдэж байв.

Иргэдийн тэмцлийг дэмжсэн Мьянмарын урлаг соёлын хэд хэдэн алдартныг цэргийнхэн баривчилж хориод байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=WJNnz6-ySXo&t=17s

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!