2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3SOS: Хоногт 575 хүнээс халдвар илэрлээ

SOS: Хоногт 575 хүнээс халдвар илэрлээ

Covid-19 шинжилгээг өчигдрийн байдлаар 13210 хүнд хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Тэднээс  тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс илэрсэн. 400 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймагт 86, Сэлэнгэ 2, Дархан 15, Орхон 15, Архангай 4, Завхан 2, Хөвсгөл 6, Өвөрхангай 20, Баянхонгор 1, Хэнтий 4, Булган 19 бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4711 болж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!