Гуравдугаар сарын 25-ны 11.00 цагаас гуравдугаар сарын 26-ны 11.00 цаг хүртэл сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийснээс 437 хүнээс covid-19 илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Эмнэлгээс 106 хүн гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрсэн байна Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байна. Одоогоор эмнэлэгт 1462 хүн эмчлүүлж байна. Үүнээс:
- 1243 хүний биеийн байдал хөнгөн,
- 194 хүн хүндэвтэр,
- 8 хүн хүнд,
- 7 хүний бие маш хүнд байна.