Дуучин Т.Дэлгэрмөрөнг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Түүнээс авсан шээсний шинжилгээнд эхний байдлаар мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлал илэрсэн байдаг. Энэ талаар тэрбээр би ургамлын цай хэрэглэдэг, элдэв бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг, түүнтэй холбоотой байж магадгүй гэсэн тайлбарыг өөрийн сошиалаар дамжуулан мэдэгдэж байсан билээ. Гэвч шинжилгээний эцсийн хариугаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдсан бөгөөд БЗД-ийн цагдаагийн 1-р хэсэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.ШООВДОР