2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголБ.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгчид АТГ-т хандлаа

Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгчид АТГ-т хандлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэх өмгөөлөгч Б.Баасанцогтын дуулиан сошиалыг доргиох болсон. Хамгийн сүүлд хөл хорио зөрчиж яваад замын цагдаа нар баригдсан бичлэг задарсан. Үүний өмнө түүний  данснаас нэр бүхий шүүгчид рүү мөнгө шилжүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Уг баримтад нэр дурдагдсан шүүгчид АТГ-т хандахаар болжээ.  Тодруулбал, Б.Баасанцогтын данснаас мөнгө дансанд нь шилжүүлсэн гэх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус Шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!