2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Улаанбаатарт Дубайн гэрээг цуцлах хэлэлцээ хийгдэнэ

Улаанбаатарт Дубайн гэрээг цуцлах хэлэлцээ хийгдэнэ

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Дубайд очиж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан биш өөрөө интерполоор эрэн сурвалжлагдаж, энэ үйл ажиллагаанд оролцсон Да.Ганболд, Б.Бямбасайхан нар гэмт хэрэгтэн болсон. Үнэндээ, Дубайн гэрээг тухайн үед байгуулаагүй байсан бол өнөөдөр цар тахлын үед Монголын эдийн засаг тартагтаа тулах байв. Учир нь, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлээ ч үгүй, Монголын авах ногдол ашиг улам бүр хойшилох байсан юм.

Адаглаад л Засгийн газар цалин тэтгэмжээ тавьж чадахгүй, цар тахлыг эмчлэх эдийн засгийн боломжгүй болох байлаа. Далд уурхайн бүтээн байгуулалт улс төрийн ямар нэгэн нөлөөлөлгүй бол ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулагч тал төлөвлөжээ. Төслийн бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болж байгаа аж. 

2015 онд “Рио Тинто” уг уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар зарцуулж, эхний олборлолтыг 2021 оны эхээр эхлүүлнэ хэмээн тооцоолж байсан юм. Гэвч өнгөрсөн онд төслийн анхны дизайнтай холбоотой эрсдэлүүдийг харгалзан үзсэний дүнд 1.9 тэрбум ам.долларын нэмэлт зардал учирч, олборлолт эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг мэдээлсэн юм.

Гэвч, С.Ганбаатараас эхлээд Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай улстөрчид олон.

Тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээг Монголд ашиггүй гэж үздэг, цуцлах тухай ч байнга ярьдаг. Түүний байр суурь ч хэвээрээ байгааг түүний хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Удахгүй хөрөнгө оруулагч талууд буюу Монголын Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон.  “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд гуравдугаар сарын сүүлээр Улаанбаатар ирж, хэлэлцээ хийхээр болжээ.  Монголын талаас ажлын хэсгийн ахлагч нь Х.Нямбаатар.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Тэр дагуу хэлэлцээр өрнөх бөгөөд “Рио Тинто” компанийн зүгээс Дубайн гэрээг цуцлах тохиролцоонд хүрсэн талаар Монголын Засгийн газрыг төлөөлж Б.Солонго мэдээлэх болсон билээ.

Өнгөрсөн жил “Оюутолгой” компани 41.6 мянган тонн зэс, 87.8 мянган унц алт олборлож, далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 онд нийт 1.02 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!