2024.03.29, Friday
spot_img
НҮҮР2Цар тахал нийтэд тархсан буруутан нь ХӨСҮТ байжээ

Цар тахал нийтэд тархсан буруутан нь ХӨСҮТ байжээ

Цар тахлыг дээр дооргүй авлига, мөнгө гэж харснаас болж хоногт зуу, зуугаараа халдвар авч эмнэлэг бараадаж байна. ЭМЯ-ны тооцоогоор цаашдаа хоногт 400-1000 хүн халдвар авах, эмнэлгүүд ачааллаа дийлж чадахгүй нас баралт нэмэгдэх эрсдэл өндөр байгааг Шадар сайд С.Амарсайханд дуулгасан.

Covid-19-ийг дээр дооргүй мөнгө,авлига гэж харснаас болж цар тахлыг хумиж чадахаа нэгэнтээ өнгөрчээ. Шадар сайд С.Амарсайханы “Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д удаа дараа гарч байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна гэснээс харвал цар тахлыг хяналтаасаа алдахад хүргэсэн буруутан ХӨСҮТ-ийнхөн болж байна.

Товчхондоо, ХӨСҮТ нь нэг гараа цар тахлыг эмчилж, нөгөө гараараа “тараагч” болжээ гэсэн ойлголт Шадар сайдын үгнээс уншигдаж байна.

 Тодруулбал, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь 2-3 удаа шинжилгээ өгсөн тохиолдол гарчээ. Нөхөр нь covid-19-ийн халдвараа мэдэхгүй хөдөө удаа дараа явсан. Хамгийн сүүлд эхнэрээс нь халдвар илэрснээр энэ бүхний буруутан нь ХӨСҮТ-ийн ажилтан болохыг олж тогтоосон байна. Энэ бол захын жишээ.

 Үнэндээ, covid-19-ийг анх дотооддоо алдахад хүргэсэн “Энхсаран” сувиллын асуудлыг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй. Мөн УБТЗ-аар оросууд орж ирж, covid-19 тараасан эсэхийг нягтлаагүй. ЭМЯ, УБТЗ хоёр хоорондоо хэрүүл зарга болоод дууссан.  Хэн хаана ямар хариуцлага алдсан, авлига мөнгөний асуудал байсан эсэхийг хэн ч тогтоогоогүй.

 Энэ мэт төрийн албаны дээд, дунд, доод шатны шуналаас болж “нэг өрх-нэг шинжилгээ”-нд зарцуулсан төсвийн 30 тэрбум төгрөг үр дүнгүй болоход хүрлээ.

Монгол Улс цар тахлыг даван туулахад гадаадын улс орнууд буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл тусламж олгож буй.

Европын Холбооноос анх удаа Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 2020-2023 онд 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон.  Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж, аравдугаар сард олгосон билээ. Харин үлдэгдэл 27 сая еврог 2021-2023 онд хуваан олгох юм.

БНХАУ-ын Засгийн газар манай улсад 700 мянган ам.долларын өртөг бүхий хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Гурван үе шаттай хэрэгжүүлсэн уг буцалтгүй тусламжаар УОК болон ЭМЯ-нд 13 мянган ширхэг оношлуур, 5 мянган ширхэг N95 амны хаалт, 100 мянган ширхэг KN95 амны хаалт, 495 мянган ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцас хэрэгсэл гардуулж, вакцин хүртэл өгсөн.

Япончууд татвар төлөгчдийнхөө мөнгөөр Монгол Улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон.

Гэтэл монголчууд өөрсдөө цар тахлыг мөнгө болгон харснаас болж, хэдэн зуугаараа, хэдэн мянгаараа халдвар авах эрсдэлтэй нөхцөл үүсгэчихлээ. Ийм болохоороо л бид ЯДУУ!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!