2024.04.18, Thursday
spot_img
НҮҮР2Есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл /2021.03.17/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Дэд захиарал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 16800 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 130 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 129 тохиолдол нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн. Дотоодод бүртгэгдсэн 192 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Иймд нийслэл хотод батлагдсан тохиолдол 3458 болжээ” хэмээн мэдээллээ.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 120 нь ойрын хавьтал бол есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал:

  • Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 5,9,11 дугаар хороо тус тус байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131 болсон бол 1133 хүн эмчилгээнд хамрагдаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!