2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголХоногт 1000 хүн өвчлөх эрсдэлтэйг ЭМЯ сануулав

Хоногт 1000 хүн өвчлөх эрсдэлтэйг ЭМЯ сануулав

OkЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өгч, “Хоногт 100-аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох магадлал өндөр байна. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байгаа”-г дуулгажээ.

Өнөөдрийн байдлаар covid-19-өөр өвчилсөн хүмүүсээр эмнэлгүүд дүүрсэн.

Тиймээс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэсэн байна. Мөн СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд ор нэмж дэлгэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл байгааг онцолсон байна. Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах саналыг ЭМЯ-наас гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн “Ачтан” эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!