2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3ОБЕГ: Цасан шуурганд зургаан хүн амиа алджээ

ОБЕГ: Цасан шуурганд зургаан хүн амиа алджээ

Өнгөрөгч Бямба, Ням гаригт цасан болон шороон шуурга тавьж, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж зарим аймагт малчид олноороо төөрөх, цахилгааны шонгууд унаж, эрчим хүчний доголдол үүссэн. ОБЕГ-аас энэ талаар мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир “Цаг агаарын онц аюултай  үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдсэн.   Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа” гэв.

Цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Цахилгаан тасарсан баруун аймгуудыг Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн эрчим хүчээр түр хангаж байна. Унасан шонгуудыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж. Мөн  Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарч, гэмтлийг тэр даруйд зассан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!