2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3УАР 0001 дугаар 427 сая төгрөгөөр зарагдав

УАР 0001 дугаар 427 сая төгрөгөөр зарагдав

Азын гэх тодотголтой улсын дугааруудыг өнөөдрөөс эхлэн цахим дуудлага худалдаанд оруулж байна.  УАР 0001 дугаар өнөөдрийн дуудлага худалдаанд 427 сая төгрөгөөр үнэлэгдэв.

Дуудлага худалдаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим дуудлага худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ өдөр хэдэн дугаарыг дуудлага худалдаанд оруулж байна вэ?

-Нэг өдөрт 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Ингэхдээ үдээс өмнө болон үдээс хойш 10, 10 дугаарыг цахимаар дуудлага худалдаанд оруулах юм. Өнөөдөр үдээс өмнөх дуудлага худалдаанд орсон эхний 10 дугаарын ес нь зарагдсан. Нэг дугаарынх нь үргэлжилж байна.

Улсын дугаарын цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-н хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна.

-Одоогоор дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан дугаар хэдэн төгрөг хүрсэн бэ?

-Нэг дугаар 60 гаруй сая төгрөгөөр худалдаалагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэ болоод байна. Дуудлага худалдаа өндөрлөснөөр хойш 24 цагийн дотор тухайн иргэн мөнгөө төлж, дугаараа зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд авах боломжтой.

-Цахим орчинд нэг дугаар 350 сая гаруй төгрөгөөр худалдаалагдах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна?

-Тэр дугаарын дуудлага худалдаа үргэлжилж байна. Иргэд хөөсрөл үүсгэж, үнийг нь хий хөөрөгдөж байна гэж үзэж байна. 10:40 цагийн орчимд энэ дугаарын үнэ 400 орчим сая төгрөг болоод байна. Дуудлага худалдаанд оролцогчид өөрсдийн хүссэн үнийг хэлэх боломжтой.

-Дуудлага худалдааны ялагч хэлсэн үнээрээ дугаараа авч чадахгүй тохиолдолд яах вэ?

-Дуудлага худалдаа хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!