2024.03.29, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрУЗ: У.Хүрэлсүхийн засгийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг дэмжив

УЗ: У.Хүрэлсүхийн засгийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаан өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргажээ. Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн ийнхүү дэмжлээ.  Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Гаргасан шийдвэрийн дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би нөхдөө явуулчаад сугарч үлдэхгүй. Хариуцлагыг хамт хүлээнэ. Гэхдээ намын даргын хувьд би ихэнх сайдаа улираан санал болгоно” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!