2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРДэлхийЯпон онц байдал зарлана

Япон онц байдал зарлана

Япон улсын засгийн газар нийслэл Токио хот болон түүний хөрш гурван мужид энэ долоо хоногоос эхлэн нэг сар орчим хугацаатай онц байдал зарлахаар бэлдэж байгааг албаны эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.

Коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш нийслэл Токио орчимд халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрсэн нь үүнд нөлөөлж байна. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө Токио хотод 1,300 гаруй хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь нэг өдрийн дотор хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол байв.

Тус хотод сүүлийн байдлаар нийт 63,474 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь Япон улсын 47 мужийн дотроос хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ.

Токио хотын захирагч Юрико Койке болон Чиба, Канагава, Сайтама мужуудын удирдлагууд онц байдал зарлах саналыг саяхан засгийн газартаа хүргүүлээд байгаа юм.

Хэрвээ онц байдал тогтвол хөл хорионы дэглэм нь сайн дурын биш, албадлагын чанартай болно. Одоогоор дээрх бүс нутгийн иргэдэд онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, баар ресторан, үйлчилгээний газруудад ажиллах цагаа богиносгож, эрт хаах зөвлөмж өгч байгаа.

Онц байдлын дэглэмийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цар тахлын эхний давалгааны үеэр Токио хот болон зургаан мужид эхний удаа тогтоож байжээ. Сүүлдээ онц байдал нь нийт орон даяар болж өргөжсөн бөгөөд тавдугаар сарыг хүртэл үргэлжилсэн юм.

Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга одоо онц байдал зарлах төлөвлөгөөг экспертүүдтэй зөвлөлдөж байгаа бөгөөд шийдвэрийг хамгийн эртдээ Пүрэв гарагт зарлахыг албаны эх сурвалж мэдээлжээ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!